О.Цогтгэрэл: УИХ-ын дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хоёрыг Цэцэд өгнө

О.Цогтгэрэл: УИХ-ын дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хоёрыг Цэцэд өгнө

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар СЕХ-ноос мэдээлэл сонсож, ногоон автобусны асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах тогтоолын төслийн талаар хэлэлцжээ. Тус бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. 

О.Цогтгэрэл: -Ногоон автобусны асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж 25 гишүүн гарын үсэг зурсан ч хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна. Уг нь 19 гишүүн дэмжвэл хэлэлцэх асуудалд шууд оруулна гэж хуульд заасан байдаг. Эрх баригчид ковидын үеийн төсөв, ногоон автобусны асуудлыг аль нэг нам руу чихэх боломжгүй учраас сонсгол явуулахгүй байх хуулийн нугалаа гаргаж байна.

Өмнө нь Хөгжлийн банк, нүүрсний асуудлыг сөхөж бусад руу чихэх, улс төр хийсэн. Ирэх долоо хоногт чуулган завсарлахаас өмнө энэ хоёр асуудлыг заавал шийдэхийг АН-ын бүлэг шаардаж байна. Хэрвээ шийдэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар болон түр хороо байгуулах ёстой Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд 19-ээс дээш гишүүн дэмжсэн бол дараалал харгалзахгүйгээр нэн даруй шийдэж, түр хороог заавал байгуулахаар заасан. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ