Ерөнхий сайдын томилолт өнөөдөр өндөрлөнө

Ерөнхий сайдын томилолт өнөөдөр өндөрлөнө
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллахаар энэ сарын 15-нд нийслэл хотоос хөдөлсөн бөгөөд өнөөдөр түүний орон нутгийн томилолт өндөрлөнө.  Ерөнхий сайд энэ амралтын өдрүүдэд  Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд ажиллаж иргэдтэй уулзлаа.  
 
Түүнийг Мандал сумын Түнхэл тосгонд ажиллах үеэр Хараа гол дээрх 72,8 урт/метр төмөр бетон гүүрийн нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд  ёслолын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат богино хугацаанд гүүрийн ажлыг дуусгаж хүлээлгэн өгч байгаа автозам, гүүр, барилга, эрчим хүчний “ЗМЗ” компанийн хамт олонд талархал илэрхийллээ. 
 
Тэрбээр “Энэ гүүрийн ажлыг Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат эхлүүлсэн. Би сая гүүрийн барилгын ажлын төсвийг 2016 төсвийн тодотголд тусгалаа. Бид Монгол Улсынхаа төлөө, орон нутгийнхаа төлөө хамтран ажиллаж, гар сэтгэл нийлэн зүтгэх ёстой” гэдгийг  энэ үеэр онцолсон байна. 
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн Түнхэл тосгоны энэ гүүр концессын гэрээгээр гүйцэтгэсэн Монголын анхны гүүр боллоо гэдгийг “ЗМЗ” компанийн захирал хэлж байлаа. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.