МИАТ компани БНСУ руу зорчих тасалбараас хураамж авах шийдвэрээ цуцалжээ

МИАТ компани БНСУ руу зорчих тасалбараас хураамж авах шийдвэрээ цуцалжээ

БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас 11 дүгээр сарын 19-ний өдрийн нислэгээр БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна. Тиймээс тус улс руу явах тасалбар захиалсан иргэдийн тасалбарын мөнгийг буцааж олгох юм.

Ингэхдээ буцаалтыг 1-3 сарын дотор олгох бөгөөд 40 амдоллар суутгаж авахыг МИАТ компаниас мэдээлсэн. Тодруулбал, "БНСУ-ын зүгээс түр хугацааны визтэй зорчигч хүлээж авахгүй гэсэн шаардлага тавьсан. Тиймээс тасалбар захиалсан иргэдийн мөнгийг 1-3 сарын дотор буцааж олгоно. Түүнчлэн манай компаниас шалтгаалж нислэг цуцлагдаагүй учир тийз захиалсан иргэдээс 40 амдоллар суутгана. Энэ нь манай дотоод журам" гэсэн мэдээлэл өгөөд байсан юм.

Тэгвэл тасалбар захиалсан иргэдээс 40 ам.доллар суутгаж авах шийдвэрийг цуцалжээ. Энэ талаар тус компаниас "Тасалбар захиалсан иргэдээс 40 доллар суутгаж авахааргүй болсон. Суутгалын төлбөр авахгүй гэх шийдвэр сая гарлаа. Гэхдээ иргэдийн мөнгийг 1-3 сарын дотор буцааж олгоно" гэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.