“Талибаны цэргүүдэд эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх бэлтгэл байхгүй”

“Талибаны цэргүүдэд эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх бэлтгэл байхгүй”

Талибанчуудад эзлэгдсэн Афганистаниас улс орнууд руу дүрвэж байгаа хүмүүсийн ихэнх нь охид, эмэгтэйчүүд байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Энэ нь Талибанчууд 1990-ээд онд Афганистаныг захирахдаа эмэгтэйчүүдийн сурч, боловсрох, хүссэн хувцасаа өмсөх эрхийг шашны хатуу хуулиар хязгаарлаж байсантай холбоотой.

Тэгвэл Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забиуллах Мужахид Талибаны цэргүүд эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх талаар хангалттай бэлтгэгдээгүй байгаа тул аюулгүй байдлын үүднээс афган эмэгтэйчүүдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. 

Тэрбээр “Бид эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ. Гэхдээ эхлээд аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй. Манай аюулгүй байдлыг хангах хүчин эмэгтэйчүүдийн асуудлыг хэрхэн шийдэх, тэдэнтэй хэрхэн харилцах туршлагагүй байна. Энэ улсад аюулгүй байдлын тогтолцоо бүрэн тогтоотол бид эмэгтэйчүүдийг гэртээ үлдэхийг хүсэж байна" гэж ярьжээ.

Талибанчууд энэ удаа Афганистаныг захирахдаа үзэл баримтлалаа зөөлрүүлж, эмэгтэйчүүдийг ажиллах,суралцах боломжоор хангана гэж амлаад байгаа юм. Гэвч афганчууд төдийгүй олон улс энэ амлалтад нь эргэлзсэн хэвээр байна. Тухайлбал, Дэлхийн Банкны хэвлэлийн төлөөлөгч Марсела Санчез-Бендер “Бид Афганистаны одоогийн нөхцөл байдалд, ялангуяа эмэгтэйчүүдийн асуудалд маш их санаа зовж байна” гэж мэдэгджээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.