С.Энхболд: Цалингийн шатлалыг ахиулах судалгааны ажил хийгдэж байна

С.Энхболд: Цалингийн шатлалыг ахиулах судалгааны ажил хийгдэж байна

Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж, Төв талбайд суулт зарлаад 10 гаруй хонож байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарынхантай уулзсан юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрүүл мэндийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэхийн тулд төрийн үйлчилгээний шатлалын түвшинд өөрчлөлт оруулахаар Сангийн яамтай хамтран судалгааны ажлын хэсгийн байгуулахаар болсон.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбарын ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж байна. Зээлийн батлан даалтын сан болон Засгийн газрыг тогтоол батлах ажлыг эхлүүлнэ. Мөн банкуудтай хамтран орон сууцны зээлийн санамж бичиг байгуулж байгаа. Эрүүл мэндийн салбарт бас нэг тулгамдаж буй асуудал бол цахимжих юм. Манай улсад 4,000 гаруй эрүүл мэндийн байгууллага бий. Бүгд өөрсдийн программтай, хоорондоо өгөгдөл солилцдоггүй.

Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэхээр ажлын хэсэг байгуулсан. Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төсөл жил гаруй хугацаанд саатсанаар хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн салбар 56 мянга гаруй ажилчинтай. Үүнээс 13,698 нь эмч. 34.7 хувь нь бусад ажилчин, 26.4 хувь нь сувилагч болон тусгай мэргэжилтэн, 4.7 хувь нь эм зүйч юм.

Эмч нарын дундаж цалин 843 мянга байдаг. Үүн дээрээ нэмэгдэл болон илүү цагийн мөнгө нь ороод 1.3 сая орчим төгрөгийн цалин авч байна. Харин сувилагчдын цалин 712 мянган төгрөг байдаг. Бусад ажилчдынх 560 мянга. Одоогоор цалингийн шатлалыг ахиулах судалгааны ажил хийгдэж байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилчдын 72.9 хувь нь ямар нэгэн байдлаар зээлтэй байна.

Тодруулбал, 10.3 хувь нь орон сууцны зээлтэй гэсэн судалгаа гарсан. Түрээсийн байранд 42 хувь, гэрт 35 хувь, 5.5 хувь нь айлын хажуу өрөөнд, 17.5 хувь өөрийн орон сууцтай гэсэн судалгаа сөн гарсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүлээд судалгаа хийж эхэлсэн. Цалинг хамгийн багадаа 50 хувь нэмэх ямар боломж байгааг судалж байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.