Б.Баабар: Бололцоог ашиглаж чадах эсэх нь монголчуудаас өөрсдөөс нь хамаарна

Б.Баабар: Бололцоог ашиглаж чадах эсэх нь монголчуудаас өөрсдөөс нь хамаарна
Монгол Улсад хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа” чуулга уулзалт болж байгаа билээ. Уг уулзалтад Монгол улсад үйл ажиллагаа явуулахдаа аль салбарыг сон­гох вэ, оруулсан хөрөнгөө хэр­хэн хамгаалах вэ, энэ Зас­гийн газар ирэх дөрвөн жилд тогт­вор­той байх уу, ямар бод­лого хэрэгжүүлэх бол гэсэн асуул­тад хариулт хайсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон эдийн засаг, бизнесийн салбарынхан энд чуулж байна.
 
Тэгвэл өчигдрийн уулзалтад нь нийтлэлч Баабар “Шинэ Засгийн газар хямралыг гэтлэхийн тулд юу хийх ёстой вэ” сэдвээр илтгэл тавьсан нь олны анхаар­лыг нэлээд татав. Тэрбээр “Эх орноо гурил будаагаар өөрс­дөө хангавал социализмын ялалт болно гэсэн 1950, 1960-аад оны лоозон, амь бөхтэй орш­соор байна. Энэ лоозонг хэрэг­жүү­лэ­хийн тулд улс асар их хөрөнгө сүйт­гэс­нийг тооцож үзье гэвэл тоны машины оронд ч багтахгүй. Хэрэв тэгээгүй бол газар тариа­лан хөгжиж, экспортын олон төр­лийн ургамал тариалах бай­сан. 
 
Ийм нөөц бололцоо Монголд хангалттай бий. Гэтэл дэл­­хий нийтийн жишгийг дагаад Монголд ажилчин анги гэж байхгүй болсон. Хөдөл­­мөр эрх­лэгч­дийн 70 ор­чим хувь нь үйл­чил­гээ­ний сал­барт ажил­лаж байна. Цэрэг, цаг­даа, хам­гаа­лалт, харуул манаа зэрэг ажлын байранд 70 орчим мянган өндөр настай эрэгтэйчүүд хамрагдаж байна. Ийм л эрэлттэй ажлын байр бий болгох хэрэгтэй. Тухайлбал, аялал жуулчлал байна.
 
Монгол Улсад жилдээ 50 мянга орчим гадаадын жуулчин ирдэг” хэмээн илтгэлдээ дурьдсан. Түүнчлэн Гацууртын алтны ордыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэйг онцлоод хэрэв эхлүүлж чадахгүй бол Канадын компани Монгол Улсыг олон улсын шүүхэд өгч, бид Хан Ресурс компанид 100 тэрбум төгрөг алдсан шиг үйл явдал дахин давтагдана хэмээсэн. Мөн Монгол Улсад мөрдөгдөж буй 500 орчим хууль байдаг ч ихэнх нь өөр хоорондоо зөрчилдөж байгааг залруулах хэрэгтэйг сануулсан.
 
Эцэст нь тэрбээр “Өнөөгийн хямрал монголчуудаас өөрсдөөс нь болсон. Үүнийг монгол­чууд өөрсдөө л засч чадна. Бурхан хэрвээ байдаг юм бол монголчуудад бололцоо боловс­рол олгохоос бүх насаар нь зүгээр тэжээмээргүй юм. Болол­­цоог ашиглаж чадах эсэх нь монгол­чуудаас өөрсдөөс нь ха­маар­­на. Алдах бол хүний ёс, ал­даа­­гаа давтах бол мунхагийн ил­рэл” гэж, илтгэлээ өндөрлөсөн юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.