"Соёлын яам" байгуулах түүхэн шийдвэр гарлаа

Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хэлэлцэн батлагдаж, соёл, урлагийн салбарынхан бидний хүсэн хүлээж байсан "Соёлын яам" байгуулах түүхэн шийдвэр батлагдан гарлаа.
 
Улс, нийслэлийн соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын биет өвөө хадгалах, хамгаалах, соёлын биет бус өвөө өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх зэрэг хэлж, тоолж баршгүй их ажлуудыг хийж хэрэгүүлэх онцгой ач холбогдолтой бодлогийн яам ийнхүү байгуулагдахаар боллоо.
 
Соёл, урлагийн салбарын хөгжлийн төлөө ажил, амьдралаа зориулан яваа мянга мянган ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийн ажиллах, амьдрах, бүтээх, туурвих, гайхуулах их итгэл, урам зоригийг дэврээсэн түүхэн өдөр тохиолоо.
 
Монгол Улсын Соёл, урлагийн салбар мандан бадрах болтугай...
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.