Тавдугаар сарын 8-наас хөл хориог суллахаар төлөвлөжээ

Тавдугаар сарын 8-наас хөл хориог суллахаар төлөвлөжээ

УОК-ын ажлын хэсгийнхэн өчигдөр хуралджээ. Хуралдаанаар энэ сарын 8-наас хатуу хөл хориог суллах эсэхийг хэлэлцсэн байна. Улмаар ажлын хэсгийнхэн хөл хориог суллаж, аж ахуйн нэгжүүдээ шат дараатай нээхээр төлөвлөсөн байна. Тиймээс энэ хугацаанд вакцинжуулалтаа эрчимжүүлж, иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал гэдгийг онцолжээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатарын 18-аас дээш насны иргэдийн 55 хувь нь вакцины 2 тунгаа, 80-90 хувь нь эхний тундаа хамрагдсан байна. Түүнчлэн УОК, Засгийн газар энэ долоо хоногт хуралдаж, хатуу хөл хориог суллах эсэхийг шийдвэрлэх юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.