Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 14.00 цагаас цаг үеийн асуудал, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралдахаар тов гаргажээ.

Хоёр хоногийн өмнө шуурхай хуралдаж, Засгийн газарт  хэд хэдэн чиглэл өгсөн ч өнөөдөр дахин хуалдахаар болжээ.

ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдварыг пандемик буюу “Цар тахал”-ын хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс дараа дараагийн хийх ажлыг шат дараатай хийх, авах олон арга хэмжээний талаар ҮАБЗ ийнхүү дахин хуралдахаар болсон аж.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.