Б.Энх-Амгалан: Хот хоорондын тээврийг хязгаарлах эсэхийг маргааш шийднэ

Б.Энх-Амгалан: Хот хоорондын тээврийг хязгаарлах эсэхийг маргааш шийднэ

Зургаан аймгийн Засаг дарга захирамж гаргаж аймгаасаа гарах болон орох тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. Гэвч аймгийн Засаг дарга нар дангаараа ийм шийдвэр гаргах эрхгүй гэдгийг Засгийн газрын зүгээс мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тайлбар хийлээ. Тэрээр "Аймгуудын замыг хаах уу, үгүй юү гэдгийг маргааш Улсын онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ. Нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай ярьж байсан юм. Гэвч иргэдийн олонх нь хувийн машинаараа явдаг учраас энэ асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.