Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав

Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав.

 

 

Уулзалтын үеэр Монгол, Беларусийн улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Минск хотноо ЭСЯ нээх, дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх болон 2020 онд хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцов. Элчин сайд С.Чепурной Монгол Улсын ЭСЯ-ыг Минск хотноо нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд беларусийн тал бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.

 

Түүнчлэн Улаанбаатар хотноо 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуй, зам, тээвэр, хот байгуулалт, онцгой байдлын салбарт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх явцын талаар санал солилцов.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.