Д.Сарангэрэл сайд цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал гаргалаа

Д.Сарангэрэл сайд цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал гаргалаа

Шинэ коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар манай улсад  бүртгэгдээгүй байгаа хэдий ч өндөр эрсдэлтэй улс орны хувьд урьдчилан сэргийлэх үүднээс Цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхгүй байх саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гаргажээ.Тэрбээр энэ саналаа өөрийн фэйсбүүд хуудастаа бичиж, БНХАУ-ын Цагаан сарын үеэр халдвар бүх мужид тархах нөхцөл бүрдсэнийг онцлоод "Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах" гэжээ. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.