Мэдэгдэл

Мэдэгдэл

2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн №25 (3489) дугаартай Үндэсний шуудан сонинд “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэр хил даван зугтжээ” гэсэн гарчигтай мэдээ гарсан байна. Миний эхнэр “Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг хил давж зугтаагүй бөгөөд ээлжийн амралтаараа хүүхдүүдтэйгээ амарч байгаа болно. Манай гэр бүлийн гишүүдийн хэн нь ч ямар нэгэн хэрэгт яллагдагчаар татагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд, Үндэсний шуудан сонин бузар гүтгэлгээ даруй зогсоож, залруулга гаргахыг шаардаж байна.

П.Цагаан

ХОЛБООТОЙ МЭДЭЭ