Н.Номтойбаярын эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

Н.Номтойбаярын эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

Улсын ерөнхий прокурор Н.Номтойбаярын эрхийг түдгэлзүүлэх саналыг хоёр ч үндэслэлтэй хэмээн УИХ-д гаргасан. Энэ асуудлыг 48 цагийн дотор шийдвэрлэх ёстой ч бараг хоёр долоо хоног сунжирч байна. 

Одоогоор түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн. 

Харин Хуульзүй, Төрийн байгуулалтын хорооны хуралдаанаар түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн. 

Харин МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж Н.Номтойбаярыг намаас хөөх шийдвэрийг хүртэл гаргачихаад байна. Ийнхүү шат шатандаа түүний асуудлыг хэлэлцсэн ч энэ асуудлын эцсийн шийдвэрУИХ-ын чуулганаар гарах учиртай. Өнөөдөр УИХ-ын чуулган хуваарийн дагуу хуралдаж Н.Номтойбаяр гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх учиртай. Парламентын гишүүд түүний эрхийг түдгэлзүүлж чадах уу, Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс түүнийг хаацайлан танхимдаа авч үлдэх үү.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.