Д.Тогтохсүрэн: Казино тоглоогүй, зүгээр сонирхсон

Д.Тогтохсүрэн: Казино тоглоогүй, зүгээр сонирхсон

УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Австралид казино тоглосон гэсэн мэдээлэл, зураг хөрөгтэйгөө олон нийтэд цацагдсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр энэ мэдээлэлд хариулт өглөө.

Тэрбээр "Зарим хүн биднийг хуралд явж байхдаа казино тоглосон мэтээр бичсэн байна билээ.  Энэ сарын 13-16-ны өдрүүдэд хуралд суусан. 17-ны өдөр Сиднейд аяллын хөтөлбөртэй байсан. 18-ны өдөр Хонгконг руу нисээд, өчигдөр Монголдоо ирсэн минь энэ.

Энэ хөтөлбөр эндээс явахад л батлагдсан байсан. Энэ хүрээнд худалдааны гудамжуудтай танилцсан. Тэнд "The Star Sydney" гэдэг төв байдаг юм билээ. Энэ төвтэй бид Элчин сайдтай хамт танилцсан. Төвийн нэг хэсэг нь казино байсан. Бид казиногийн үйл ажиллагаатай танилцахаар орсон. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан бид гурав Элчин сайдын хамт орсон. Тэр үеэр зураг авсан байна билээ. Энэ парламент амжвал казиногийн хуулийг ярьчихмаар байна гэж төлөвлөж байгаа. Үүнийгээ бодсон ч гэсэн танилцаж үзэхээр ярилцсан. Ямар газар байдаг юм, хууль хэлэлцэхэд ойлголттой болбол яасан юм гээд бид дөрөв орсон. Үзсэн, сонирхсон, гараад явсан.  Болсон процесс ердөө л энэ. Бидэнд хэн нэгнээс нуугаад байх юмгүй. Тиймдээ ч Элчин сайдтайгаа хамт орсон. Тэнд суугаа Элчин сайдтайгаа, сөрөг хүчнийхээ бүлгийн даргатай, олон жил парламентад суусан ахмад гишүүнтэйгээ хамт казино тоглоод сууж байх уу. Бие биедээ хяналт тавиад л явж байгаа шүү дээ. 

Тиймээс бид тоглоогүй, сонирхсон гэдгийг итгэлтэйгээр хэлье. Үзэж сонирхсоны төлөө хариуцлага тооцно гэвэл хүлээхэд бэлэн байна" гэлээ.  

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.