О.Баасанхүү: Ахмадуудыг ялгаварлаж болохгүй, зээлгүй иргэдэд ч боломж олгох хэрэгтэй

О.Баасанхүү: Ахмадуудыг ялгаварлаж болохгүй, зээлгүй иргэдэд ч боломж олгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр ахмад настны тэтгэврийг нэг удаадаа тэглэх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасантай холбогдуулж, хуулийн төсөл санаачилжээ.

Энэ тухайгаа ярихдаа, “Зээлтэй ахмадуудын тэтгэврийг тэглэх бол зээл аваагүй ахмад настныг мөн орхиж ялгаварлаж болохгүй. Тэдэнд мөн зээл авах боломж олгох эсвэл мөнгийг нь олгох ёстой.

Тиймээс би хуулийн төсөл санаачлах эрхийнхээ хүрээнд эрх баригчдаас хоёр асуудлыг тодорхой болгохыг шаардаж байна.

Нэгдүгээрт, Салхитын мөнгөний ордыг төрд өмчлөх шийдвэр шүүхээр эцэслэн шийдэгдсэн үү.

Хоёрдугаарт, төрд 230 мянган ахмадын тэтгэврийг тэглэх 776 тэрбум төгрөг байна уу. Хэрэв мөнгө нь байгаа бол сар шинээс өмнө ахмадуудад зээлийг нь тэглээд, зээл аваагүйд нь мөнгийг нь өгөх хэрэгтэй. Иймээс би 776 тэрбум төгрөг байна уу, хэзээ өгөх вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай гэдэг асуудлыг эрх баригчдад хандан тавиад байгаа юм. Ахмадуудын тэтгэврийг тэглэнэ гэхээр арилжааны банкууд бөөн баяр болж байна. Эрсдэлийг нь төр дааж байгаа бол хариуцлагыг төр үүрнэ. Малыг мөнгөөр сольж авах боломж бүрдэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга оффшорын 17 тэрбумыг оруулж иргээд тэтгэвэр, цалин, оюутны зээлийг тэглэнэ гэсэн. Оффшор гэдэг ойлголт байхгүй болсон учраас Салхитын мөнгөний орд гэдэг юм гараад ирсэн учраас түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм ярьж байна” гэв.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.