Л.Эрдэнэчимэг "Баярлалаа Ардчилсан холбоо" олон ангит анимейшн бүтээжээ

Л.Эрдэнэчимэг

Монголын Ардчилсан холбооноос Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолуулан өсвөр үеийн хүүхэд, багачууддаа зориулж “Баярлалаа Ардчилсан холбоо” олон ангит анимейшныг бүтээжээ.

“Өсвөр үеийн хүүхдүүд маань Ардчилсан нийгэмд өсөж байгаа. Иймд ардчилал, хүний эрх гэдэг нь монголчуудад ямар давуу талуудыг авчирсан юм бэ гэдгийг харуулахыг зорьж, миний бие "Эхэс" компанитай хамтран “Thanks mdu” гэсэн анимейшн бүтээх төслийг санаачилсан юм" гэж УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг ярив.

Тус анимейшний зохиолын талаар зохиолч Ц.Оюундарь "Манай зохиолын нэр бол “Thanks mdu” буюу "Баярлалаа Ардчилсан холбоо" гэсэн утгатай. Мөн зохиолд дунд сургуулийн нэг ангийнхны өдөр тутмын үйл явдлыг 30 жилийн өмнөх жагсаал цуглаантай холбож харуулах болно.

Энэхүү киноноос хүүхэд багачууд аливаа нийгмийн системийн талаарх ойлголт, социалист систем гэж тухайн үед ямар нийгэм байсан, бидний эцэг эхчүүд хүүхэд насандаа ямар үзэл бодолтой, ямар нийгэмд хүүхэд насаа өнгөрүүлж байсан гэх мэт олон зүйлийн ойлголтыг авна" гэв. Уг анимейшн нь 35 цуврал ангитай аж.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.