Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Дубайн гэрээ”-ний асуудлаар хуралдаж байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Дубайн гэрээ”-ний асуудлаар хуралдаж байна

“Дубайн гэрээ”-г шүүх байгууллагаас хүчингүй болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, "Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-аас өнгөрөгч оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Жил гаруй хугацаанд шүүхээр хуралдсаны эцэст шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан билээ. Ингэснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамж хүчингүй болж байгаа юм. Тус гэрээ байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсыг 20 тэрбум ам.доллараар хохироож байгаа хэмээн зарим улстөрч, судлаачид үздэг. 

Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хариуцагч тал буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг давж заалдахгүй бол шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Тэгвэл энэ асуудлаар буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөний талаар яг одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.