ЖДҮДС-гаас зээл авсан ХХААХҮ-ын сайд асан Б.Батзориг нар гэм буруугаа хүлээлээ

ЖДҮДС-гаас зээл авсан ХХААХҮ-ын сайд асан Б.Батзориг нар гэм буруугаа хүлээлээ

ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт ХХААХҮ-ийн  сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнийг буруутган шалгаж байгаа билээ.

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, тус яамны ТНБД-ын  үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Тэгвэл хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж  прокурорт буцаалаа.

Тодруулбал, шүүгдэгчдийн өмгөөлөгчид  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, яллагдагч нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь энэ аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.