З.Баянсэлэнгийг тодорхойгүй хугацаагаар хорьжээ

З.Баянсэлэнгийг тодорхойгүй хугацаагаар хорьжээ

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч тэрбээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хойшилсон юм.

Үүнтэй холбогдуулан түүнийг шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн үзэж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Түүнд холбогдох хэргийг эргэн сануулбал, тэрбээр Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шүүж байгаа нь энэ аж.

Түүнийг өчигдөр орой 22:00 цагийн орчимд урьдчилан хорих 461-р ангид цагдан хорих байранд хүргэсэн байна. Түүнийг хэдий хүртэл хорих нь одоогоор тодорхойгүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.