Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалыг хүлээн авч эхэллээ

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалыг хүлээн авч эхэллээ

 

 

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Улаанбаатар хот                                                                                                                                 

Нэг. Зорилго

   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтын хүрээнд Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх, нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтыг гаргаж, Хуульчдын холбооны ээлжит Дөрөвдүгээр Их хуралд танилцуулах ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино. 

Хоёр. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх

   Хуульчдын холбооны гишүүн хуульч тус холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Гурав. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

  1. 1.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.
  2. 2.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагт эхэлж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт дуусгавар болно.

Дөрөв. Нэр дэвшигчид тавих шаардлага

   Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, хуульчдын байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч болохын хувьд нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. 60 нас хүрээгүй, эсхүл бүрэн эрхийн хугацаанд 60 нас хүрэхгүй байх.
  2. Эрүүл мэндийн хувьд харшлах шалтгаангүй;
  3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг зургаагаас доошгүй жил эрхэлсэн;
  4. Ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй;
  5. Хуульчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжилтний хувьд бүрэн танигдсан;

Тав. Бүрдүүлэх баримт бичиг

   Хуульч нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд хүсэлтэд дор дурдсан баримт бичгийг хавсаргана. Үүнд:

  1. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (Мэдүүлгийн маягт татах)
  2. Сонгуулийн мөрийн хөтөлбөртэй бол түүний хуулбар
  3. “4x6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь;
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хугацааг тодорхойлох баримт;
  6. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  7. Боловсролын төвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  8. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетын маягт 1-ийн дагуу);

Зургаа. Хүсэлт ирүүлэх хугацаа, хаяг

   Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг дор дурдсан хаягаар хүлээн авна.

  1. Цахим шуудангаар илгээх бол nominbaterdene92@gmail.com;
  2. Биечлэн ирэх, эсхүл шуудангаар явуулах (Хүсэлт ирүүлэх сүүлийн хугацаанд багтааж хүлээн авах газарт ирүүлэхээр тооцож шууданд хийсэн байх) бол “Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 506 тоот”;

Долоо. Нэр дэвшигчийн сурталчилгааны хэвлэмэл материал

7.1. Нэр дэвшигч нь дор дурдсан хэлбэрээр сурталчилгаа явуулж болно. Үүнд:

7.1.1. Нэр дэвшигчийн танилцуулга (А4-ийн хэмжээтэй 3 хүртэлх нүүр, Arial фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, цаас болон файл хэлбэрээр)

7.1.2. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр (А4-ийн хэмжээтэй 5 хүртэлх нүүр, Arial фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, цаас болон файл хэлбэрээр)

7.1.3. Нэр дэвшигчийн зурагт хуудас 2 ширхэг (Хэмжээ: 160х60, босоо хэлбэртэй, хөлтэй байна)

7.2. Ажлын хэсэг энэ зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасан сурталчилгааны материалыг нэр дэвшигч ирүүлсэн бол нийт Их хурлын төлөөлөгчдөд тараах ажлыг зохион байгуулах бөгөөд 7.1.3 дахь хэсэгт заасан зурагт хуудсыг хурлын танхимын гадна байрлуулна.

7.3. Энэ зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан сурталчилгааны материалыг Хуульчдын холбооны Тамгын газар хариуцан хэвлэнэ.

7.4. Нэр дэвшигч нь удирдамжид зааснаас бусад арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглоно.

Найм. Нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалт гаргах, Их хуралд танилцуулах

  1. 1. Ажлын хэсгийн нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар зохих судалгааг гаргаж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар гаргаж Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр Их хуралд танилцуулна.
  2. 2. Хуульчдын холбооны дөрөвдүгээр Их хурлаар энэ удирдамжийн 7.1-д заасан урьдчилсан жагсаалтыг хэлэлцэж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн жагсаалтыг эцэслэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус холбооны Тамгын газрын 70116004 утсаар эсвэл мэргэжилтэн Б.Номин /Утас: 91100980/-той холбогдож авна уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.