"Алтанбулаг"-ийн боомтоор хууль бусаар галт зэвсэг нэвтрүүлэх гэж байсан этгээдүүдийг ХИЛЧИД илрүүлжээ

“Алтанбулаг” авто замын боомтын орох чиглэлд манай улсын иргэд хууль бусаар галт зэвсэг  оруулах гэж байсан ноцтой зөрчил гарчээ.

Тодруулбал, энэ сарын 08-ны 19.25 цагт манай хилчид Монгол Улсын иргэн Ч, А нарын зорчин явсан 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоцикльд үзлэг хийжээ. Тэгэхэд арынхаа тээшиндээ 7,62 мм-ийн “АК-103” маркийн автомат буу нэг ширхэг, “Ф-1” маркийн гар гранат нэг ширхэг, “Denix made in spain” маркийн гар гранат нэг, 89 ширхэг 7,62 мм-ийн хоосон сумыг нуун улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. 

Дээрх зөрчлийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ илрүүлсэн бөгөөд зохих журмын дагуу Хилийн тагнуулын тасагт шилжүүлсэн байна. Түүнчлэн сонор сэрэмжтэй байж мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж хилийн зөрчил илрүүлсэн “Алтанбулаг” авто замын шалган нэвтрүүлэх заставын тээврийн хэрэгслийн шалгагч, дэд ахлагч Б.Болор-Эрдэнийг ХХЕГ-ын даргын 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн тушаалаар Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр шагнажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.