АН-аас шахмал түлшний асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

АН-аас шахмал түлшний асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж, шахмал түлштэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр боллоо.

Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газрын шийдвэрийн хүрээнд хэрэгжиж байгаа шахмал түлшний хэрэглээний асуудалд онц байдал үүсэх магадлал өндөр боллоо. Хүний амь нас хохирсон үйлдэл гарч байна. Цаашид иргэд олноороо угаартаж нас барах магадлал байгааг үгүйсгэхгүй. щ Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр шийдлээ. Шахмал түлшний хэрэглээний асуудалд шинжилгээний байгууллага дүгнэлтээ гаргасан ч эргэлзээ төрүүлж байна. Засгийн газар бодлогогүй, үрэлгэн маш олон зардал гарсан. Хэдий тийм ч шахмал түлш нь иргэдийн санаанд хүрсэнгүй. Энэ асуудлыг маш хурдан цэгцлэх ёстой. Стандартыг хангаж ажиллах, шахмал түлшний чанарын үзүүлэлт үнэн зөв байсан эсэх тодорхой мэдээлэл олон нийтэд алга” гэж мэдэгдлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.