ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдсон хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаа аваад 6 сар болж байгаа. Ажлаа хүлээн авсан даруйдаа Монгол Улсын бүтээн байгуулалт Төмөр замын доод бүтэц барих ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ дайчлан ажилласан. Гэвч тэрбээр сүүлийн үед бие нь чилээрхэж эмчлүүлэхээр болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Иймээс өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. 

Хошууч генерал А.Ганбат “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан зогсоож болохгүй учир гэнэт шийдвэр гаргалаа. Зэвсэгт хүчний жанжин штаб болон нийт ажилчид зэвсэгт дайчдаасаа уучлал хүсье” гэлээ.

ЗХЖШ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг удахгүй томилно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.