Х.Баттулга “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” марафоны нээлтэд оролцлоо

Х.Баттулга “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” марафоны нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагаас “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” бүх нийтийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор 2015 оноос хойш зохион байгуулагдсан уг хандивын гүйлтийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлсэн юм. Тэрээр "Та бүхэнд “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” бүх нийтийн марафонд оролцохоор, үзэхээр, дэмжихээр цаг зав, сэтгэл гарган ирсэнд талархал илэрхийлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн идэвхтэй харилцаанд орж, сурч боловсроход орчны хандлага, сэтгэл зүй маш чухал байдаг. Нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хүрээлэл болон хүрээлэн буй орчны саад бэрхшээл, тэгш бус байдлаас шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон мянга мянган иргэддээ та бид сэтгэл санааны болон харилцаа хандлагын дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлэн хамтдаа гүйхээр сэтгэл нэгдэн энэ талбай дээр зогсож байгаад би талархаж байна. Өнөөдөр марафонд гүйх хүн бүрийн алхам, километр, туулсан зай бүр нь бид хамтдаа урагш алхаж, хамтын оролцоогоор нийгмээ бүтээж байгаагийн илэрхийлэл болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрийгөө өөрчлөх хүч, урам зориг болон хүрэх болно. Энэхүү гэгээн үйлсэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд, бие биеэ дэмжих сэтгэл зүрхтэй монгол хүнийхээ хувиар өргөнөөр оролцоосой хэмээн уриалж байна” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга  “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” марафоны нээлтэд оролцлоо

Ерөнхийлөгч Х.Баттулга  “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” марафоны нээлтэд оролцлоо

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.