ЦЕГ: Хар тамхи хэрэглэснээс болж нас барсан байж болзошгүй хоёр иргэний хэргийг шалгаж байна

ЦЕГ: Хар тамхи хэрэглэснээс болж нас барсан байж болзошгүй хоёр иргэний хэргийг шалгаж байна

Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар Баянзүрх дүүрэгт нас барсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар мэдээлэл гаргалаа.

Эргэн сануулахад, 2019 оны наймдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу шалгалт явуулахад  мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хэрэглэлүүд илэрсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

 Урьдчилсан байдлаар хоёр иргэн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байж болзошгүй байгаа бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлт эцэслэн гараагүй байна. Нас барсан эрэгтэй 2016 онд хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож 6 сарын ял авч байсан байна. Мөн тус хэрэгтэй холбогдуулан дөрвөн хүнийг дайчлан баривчлаад байгаа талаар Хар тамхитай тэмцэх газар мэдээллээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.