Ерөнхийлөгчийг төслийг УИХ-аар хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийг төслийг УИХ-аар хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд оруулах саналыг УИХ хэлэлцэхээр болжээ. Уг санал ард нийтийн санал асуулгыг явуулахдаа засаглалын хэлбэрийг асуух тухай юм.

Уг нь УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард түмнээс асуухаар болсон. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар “Дэмжинэ, дэмжихгүй” гэдгээр санал асуулга явуулахаар болоод байсан юм. Харин Ерөнхийлөгчийн тогтоолын төсөлд санал тусгуулахаар өргөн барьсан учраас эхлээд Байнгын хороо, чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд дараа нь Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.