Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг үдээс өмнө хуралдсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан сая эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс гишүүдийн тоог 108 болгох саналыг 99 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох зэрэг зарим саналуудыг нь хүлээн авч дэмжсэн юм. Харин УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр мэдээлэл хийж, гишүүдийн тоог 99 болгож, тогтолцоог тодорхойгүй оруулж ирж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.