Тост, тосон бумбын нуруун дахь 8 компанийн 10 тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Тост, тосон бумбын нуруун дахь 8 компанийн 10 тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Ерөнхий сайдын тушаалаар Тост, тосон бумбын нуруунд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс”  компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ. Тэгвэл тэнд дээрх компаниас гадна уул уурхайн арваад компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний тусгай зөвшөөрлийг цуцалсан эсэхийг олон нийт сонирхож байсан.

Тэгвэл Өмнөговь аймгийн Гурвантэс суманд найман аж ахуйн нэгжийн нийт 10 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, БОАЖ-ын сайдын 2019.08.20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн цуцалсан байна. Тодруулбал,

1.Монгол чадал интернэшнл энержи

2. Баатарван транс

3. Өмнийн говийн баялаг

4.ЕАИ

5. Булаг сүүж майнинг

6. Нитросибир азиа

7. Саусгоби сэндс

8. Саусгоби сэндс Гурвантэс Ноён дээрх компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.