Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Дорноговь аймагт ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцлаа.
 
Энэхүү төмөр зам нь "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого"-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км урттай тавигдах юм.
 
Доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 77 81 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгчээр 8 компани, геологи, геодезийн хяналтын чиг үүргийг дөрвөн компани, нийт 210 орчим техник, тоног төхөөрөмж ажиллаж байна.
 
Дээрх чиглэлийн төмөр замын 30 километрийн радиуст Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Хармагтай зэрэг 40 гаруй Монгол Улсын томоохон орд газрууд оршдог бөгөөд төмөр зам ашиглалтад орсноор эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэд орж, үнэ цэнэ нь нэмэгдэн, цаашлаад боловсруулах үйлдвэр байгуулагдах давуу талтай юм.
 
Төслийн нийт хугацаанд төмөр зам барьж байгуулахад 3700 орчим хүн ажилтай орлоготой болох бөгөөд 1352 машин механизм ажиллана. Шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болно.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.