Сангийн сайд 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурав

Сангийн сайд 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурав

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Экспорт-Импорт банкны Зээл хариуцсан гүйцэтгэх захирал Шин Дог Юн нар “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”- ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газартай байгуулсан 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд явагдаж байгаа юм. Дээрх төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хэрэгжүүлэх ба үндэсний төв архивийн баримтат өвийг найдвартай урт хугацаанд хадгалах, архивын үйл ажиллагаа болон иргэдэд мэдээлэл хүргэх үйлчилгээг сайжруулах зорилгоор  архивын баримтыг хадгалах, сэлбэн засах, сэргээх, кино,гэрэл зураг, дуу авианы баримтыг хадгалах нөхцлийг бүрдүүлэх, тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх, архивын баримтыг микрофильмд шилжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах зэрэг ажлуудыг хийх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.