УИХ-ын дарга Швейцарын холбооны улсын Үндэсний зөвлөлийн даргатай хэлэлцээ хийж байна

УИХ-ын дарга Швейцарын холбооны улсын Үндэсний зөвлөлийн даргатай хэлэлцээ хийж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарын холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, Марина Кароббио Гүшэттиг өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Швейцарын холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Одоо УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нарын хэлэлцээ хийж байна. Албан ёсны хэлэлцээ дууссаны дараа нь хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийх юм.

УИХ-ын дарга Швейцарын холбооны улсын Үндэсний зөвлөлийн даргатай хэлэлцээ хийж байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.