​“Эцэг хууль”-ийн өөрчлөлтийг ийм шатлалаар хэлэлцэнэ

​“Эцэг хууль”-ийн өөрчлөлтийг ийм шатлалаар хэлэлцэнэ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг шат дарааллын дагуу хэлэлцэж, энэ оны 11дүгээр сарын 4-нд Төрийн мэдээлэлд хэвлэсэн байхаар товыг гаргажээ. Хамгийн эхний хэлэлцүүлэг намын бүлгийн хурлаас эхэлсэн бөгөөд дараагийнх нь нөгөөдөр буюу энэ сарын 13-нд Төрйин байгуулалтын байнгын хороогоор орох учиртай. Үүний дараа 14-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар эхний хэлэлцүүлгийг хийхээр болжээ.

Нэмж хэлэхэд, МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналыг авах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Ингээд энэ хаврын чуулганд багтаан санал асуулгыг явуулж ирэх намрын чуулганы эхэнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах төлөвлөгөөг боловсруулжээ. Тодруулбал, зургадугаар сарын 13-нд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэх бөгөөд нэгдэх хэлэлцүүлгийг 14-нд нэгдсэн чуулганаар хийх юм. Ийнхүү шат шатанд хэлэлцүүлсээр аравдугаар сарын 3-нд ард нийтийн санал асуулга явуулахаар болжээ.

 “Эцэг хууль” гэгдэх Үндсэн хуулийг ямар шатлалаар хэлэлцэх болсныг дараах зургаас харна уу.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.