Засгийн газар хуралдахгүй

Засгийн газар хуралдахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваариын дагуу өнөөдөр хуралдах байсан ч хуралдсангүй. Учир нь Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар танхимын зарим сайд нартайгаа хөдөө орон нутагт ажиллаж байгаа юм.

Тодруулбал, Хэнтий, Говь-Алтай, Ховд аймгуудад ажиллахаар хөдөө орон нутгийн зорьсон. Өнгөрсөн өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, нутаг орноо хөгжүүлэх тал дээр идэвх санаачлагатай байж, зуны гурван сард налайж суулгүй, наадам хэсч  алгуурлалгүй, улстөржиж талцалгүй  одооноос төсөв хөрөнгө нь батлагдсан ажлуудаа хариуцлагатай хийхийг захьжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.