Чуулганаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

Чуулганаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд тэдний оронд томилуулахаар Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх бол гурвыг нь УИХ-аас нэр дэвшүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, түүх судлаач, төрийн шагналт эрдэмтэн Д.Өлзийбаатарыг, Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцанг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн.

Харин УИХ-аас МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан сэтгүүлч С.Алтанцэцэг, “Сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ, хуульч, өмгөөлөгч Д.Батсүх нарыг нэр дэвшүүлсэн юм. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тэднийг дэмжиж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.