Чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсоно

Чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсоно

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”,  “Түр хороо байгуулах тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төсөл, Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг, МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай талаар хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай горимоор сонсоно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай, Усны тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.