Ё.Баатарбилэг: 2019 оны нэгдүгээр сараас хойш илүү ажилласан цагийнх нь цалинг нөхөж олгоно

Ё.Баатарбилэг: 2019 оны нэгдүгээр сараас хойш илүү ажилласан цагийнх нь цалинг нөхөж олгоно

Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэгийн багш нар урамшуулал цалин олгох тогтоол баталжээ. Үүнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт илүү цагийн урамшуулал цалин олгоход зарцуулах санхүүжилт 2019 төсөвт суучихсан байгаа. Харин тогтоол нь батлагдаагүйн улмаас өнөөдрийг хүртэл олгохгүй байсан юм. Цэцэрлэгийн багш нар долоо хоногт дунджаар 40 орчим цаг илүү ажилладаг гэсэн судалгаа бий. Үүнээс 16 цагийг нь л илүү цагт тооцдог байсан бол энэ тогтоол батлагдсанаар илүү ажилласан бүх цагийг нь тооцож урамшуулал цалин олгохоор болж байна. 2019 оны нэгдүгээр сараас хойш илүү ажилласан цагийнх нь цалинг нөхөж олгоно.

Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багш хүрэлцээгүй үед, мөн жирэмсний амралтаа авсан, 7-30 хоног эмнэлгийн чөлөөтэй багшийг орлон багшилж байгаа багшид илүү цаг тооцдог” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.