Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэж, батална

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэж, батална

УИХ энэ сарын 18-29-нд ээлжит бусаар хуралдахаар болсон. Чуулганаар татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна Хөдөлмөрийн тухай, Тендерийн тухай хуулийг өөрчлөхөөр зорьж буй. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, АТГ-ын дэд даргад ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан, ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нарыг нэр дэвшүүлээд байгаа юм. Энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаад байна. Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр "Парламентын засаглалыг төгөлдөршүүлж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах түүхэн үүрэг энэ УИХ-д бий. Тийм учраас Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг эрдэмтэн судлаачидтай уулзаж, 11 удаа хуралдаад байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.