НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ жилийн анхны тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ жилийн анхны тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ жилийн анхны тохирол өнөөдөр /2019.1.20/ 20.00 цагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд гарах юм.

Энэ удаагийн тохиролд 2018 оны арванхоёрдугаар сарын төлбөрийн баримтаар оролцох боломжтой ч тухайн баримтыг 2019 оны нэгдүгээр сарын 19-ны 23.59 цагаас өмнө цахим системд бүртгүүлсэн байх шаардлагатай юм.

Сонирхуулахад, НӨАТ-ын сугалааны азтан нь сүүлийн орноос эхэл тодордог. Тухайлбал, сугалааны тохирлын сүүлийн найман орон тохирсон бол 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд таван сая төгрөг, таван орон тохирсон бол нэг сая, дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирвол 50 мянган төгрөг хожих юм.

Харин одоогоор супер азтан тодроогүй байгаа бөгөөд супер азтан нь 225 сая төгрөг хожих боломжтой юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.