М.Энхболдод зориулсан хуулийн төсөл энэ сарын 25-наас хэрэгжих үү

М.Энхболдод зориулсан хуулийн төсөл энэ сарын 25-наас хэрэгжих үү

“УИХ-ын дарга М.Энхболд энэ саырн 25-нд ажлаа өгөх үү” гэх асуултыг тавихын учир нь түүнийг чөлөөлөх тухай хуулийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ сарын 25-наас эхлэн хэрэгжүүлэхээр товыг гаргажээ.

Тодруулбал,  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Их хурлын даргыг чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг тогтоолоо. Ийнхүү УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Их хурлын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг хуулийн заалтыг 2019 оны нэгдүгээр сарын 25-наас хэрэгжиж эхлүүлэхээр болсон юм. Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, батална.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.