Хоёр сайдыг огцруулахыг МАН-ын бүлэг дэмжлээ

Хоёр сайдыг огцруулахыг МАН-ын бүлэг дэмжлээ

МАН-ын бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж, хоёр асуудлыг хэхэлцжээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт Малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Бүлгийн гишүүд хоёр сайдыг ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байр сууринд санал нэгджээ. Харин хуулийн төслийг дахин хэхэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн ажээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.