Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ЖДҮДС-аас зээл авсанд хариуцлага тооцлоо

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ЖДҮДС-аас зээл авсанд хариуцлага тооцлоо

Өнөөдөр болсон Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд  Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг  танилцуулж, гишүүд 100 хувь дэмжсэнээр Д.Хүрэлбаатарт ЖДҮХС-аас 750 сая төгрөгийн зээл авсанд нь хариулцлага тооцлоо.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас  түдгэлзүүлж өгөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн аж.

Мөн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалтай нэр холбогдсон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Барилга, хот байгуулалтын Дэд сайд Д.Лхамсүрэн нарыг албан тушаалаас нь огцруулсан гэдгийг мэдэгдлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.