АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахаар албан бусаар хуралдаж байна

АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахаар албан бусаар хуралдаж байна

УИХ дахь АН-ын бүлэг албан бусаар Д.Эрдэнэбат гишүүний өрөөнд хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд байр сууриа нэгтгэж байгаа аж.

Тус намын бүлэг өмнө нь энэ асуудлаар хуралдаагүй ч гишүүд нь Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. Гэхдээ бүлгийн шийдвэрээ дагана гэсэн байр суурьтай гишүүд ч бий юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн гарын үсгээ зурж, УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.