Су.Батболд ялагдаж, Д.Сумъяабазар яллаа

Су.Батболд ялагдаж, Д.Сумъяабазар яллаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргад С.Батболд, Д.Сумъяабазар нар өрсөлдсөн.

Уржигдар болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар 9:6 харьцаагаар С.Батболд олонхийн санал авч, даргад нэр эвшихээр болсон билээ. Тэгвэл өчигдөр болсон тус намын бага хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар заалнаас нэр дэвшсэн юм. Өчигдөр өдөржин үргэлжилсэн бага хурал шөнийн 03 цагт санал хураалтаар үргэлжиллээ. Санал хураалт цаг гаруйн хугацаанд үргэлжилсний эцэст тооллогын комисс саналыг гараар тоолж, нийслэлийн МАН-ыг хэн удидах болсныг зарлалаа.

Санал хураалтаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар167 санал авч, нийслэлийн МАН-ын даргаар сонгогдлоо. Харин хотын мээр С.Батболд 164 санал авч, гуравхан саналаар ялагдал хүлээлээ.

Дашрамд дуулгахад, тооллогын комисст багтсан эх сурвалжийн хэлж буйгаар 18 санал хүчингүйд тооцогдсоны 11 Д.Сумъяабазарт, 7 нь С.Батболдод ирсэн санал байсан талаар ч дуулгалаа.

Ийнхүү 2020 оны сонгуульд Нийслэлийн МАН-ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ахлан оролцоно.

Хотын дарга С.Батболдод намынх нь итгэл хүлээлгэсэнгүй. Мэдээж хоттой холбоотой асуудал их бий. Ядаж л түгжрээ гээч юм сүүлийн үедэ дийлдэхээ больсон. Хэзээ ч хийж байгаагүй бүтээн байгуулалт хийлээ, намайг дарга болсон чинь 13 удаа цас орлоо хэмээн эрүүл согтуу нь мэдэгдэхгүй мэдэгдэл олон хийсэн дээ. Хамгийн сүүлд гэхэд хотын захиргааг Нүхтэд барина хэмээн том тэнэгтсэн. Яагаад Баян-Хошуунд барьж болохгүй гэж. Энэчлэн мулгуу шийдвэрүүд нь ард түмэн төдийгүй намынханд нь таалагддаггүй байсан нь илэрлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.