Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар уулзалт хийнэ

Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар уулзалт хийнэ

09:00 цагт

·         Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д 16 сум дундын ойн ангиудад Фругон автомашин болон түймрийн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Арга хэмжээнд БОАЖЯ-ны удирдлагууд болон УИХ-ын гишүүд оролцох болно. Утас: 261726, 99137514

·         Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд зарим дүүргийн гэр хорооллын гудамжны тохижилтын ажилтай танилцана.

1. 09:00 цагт Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 35 дугаар гудамжны 1818-1835 тоот хүртэл Жишиг гудамжны тохижилттой танилцана. 
2. 10:00 цагт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Авто шил” ХХК-ийн гадна тохижилтын ажилтай танилцана.
3. 11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны гэр хорооллын айл өрхийн тохижилттой танилцана.
4. 12:00 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн”-ийн тохижилттой танилцана. Утас: 91113191

10:00 цагт

·         НИТХ-ын дарга С.Амарсайхан БЗД-т байрлах “Хотын жишиг гудамж”-тай танилцана. Мөн 11:30 цагт Налайх дүүргийн 109 дүгээр дунд сургуулийн өргөтгөлийн шав тавих ёслолын ажиллагаанд оролцоно. 13:30 цагаас Налайх дүүргийн 119-р дунд сургуулийн “Урлаг танхим”-д Багш нарын бага хуралд оролцох төлөвлөгөөтэй байна. Утас: 88058053

10:30 цагт

·         Төрийн ордны 3 давхрын 9 хөлт тугт танхимын хажуугийн Б танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох төрийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж ярилцана. УИХ-ын хаврын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар хэлсэн үгийнхээ хүрээнд хийгдэж буй ажлын тайланг сонсох уулзалт юм. Уг уулзалтад УИХ-ын зарим гишүүд, БСШУСЯ, ХНХЯ, Мэргэжлийн хяналт, ЦЕГ, ХЭҮК гэх мэт байгууллагуудын 20 гаруй төлөөлөл оролцоно.

11:00 цагт

·         “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд ашиг хүртэгч жинхэнэ эзэд мэдээллээ ил болгохыг хүсэхгүй байгаа талаар ТАН эвслийн гишүүн ТББ-ууд мэдээлэл хийнэ. Утас:99724869

·         ШУА-ийн байранд Академич Д.Доржготовт ОХУ-аас газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад олгодог С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг олгох арга хэмжээ болно. Тэрээр ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагналыг Ази тивээс хүртэж байгаа хоёр дахь хүн болж байгаа юм. Утас: 98119897

·         Хэвлэлийн хүрээлэнд “Зайсан Хилл” цогцолборын санаачлагаар шатрын спортыг хөгжүүлэх, шинэ залуу тамирчид хойч үеэ бэлдэхэд нэмэр оруулах зорилго бүхий “Шатар зэрэг тоглох өдөрлөг” болно. Өдөрлөгийг олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

·         "Хичээлийн шинэ жил 2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрладаг их дээд, ЕБС-ийн дарга, захирал, нийгмийн ажилтан нартай уулзаж, хамтран ажиллах гэрээ байгуулж, зөвлөмж гардуулан өгөх арга хэмжээг зохион байгуулж ажиллана. Хаана: 11.00 цагт БЗД ЦХ-1 хурлын зааланд, 14.00 цагт БЗД ЦХ-2 хэлтсүүдийн хурлын танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна.

·         Хууль сахиулахын их сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагчид цэргийн тангараг өргөж, сонсогчийн мөрдөс зүүх ёслолын арга хэмжээ тус их сургуулийн жагсаалын талбайд болно. Энэхүү арга хэмжээнд ХЗДХЯ, ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ болон БСШУСЯ-ны удирдлагууд оролцоно. Мөн тус арга хэмжээнд Монголын төрийн болон төрийн бус 100 гаруй их, дээд сургуулийн захирал, удирдлагууд оролцож, ХСИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Боловсролын чанар-Удирдлагын манлайлал” сэдэвт сургалтад хамрагдана. Утас: 99088069, 88115446

12:00 цагт

·         Төрийн ордонд УИХ -ын гишүүн Л.Энхболд хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

13:00 цагт

НЗДТГ-ын хурлын А танхимд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Нийслэлийн засаг дарга үүрэн холбооны байгууллагуудтай уулзалт хийнэ. Уулзалтаар цэцэрлэг, сургууль дээрх антеныг буулгах талаар болон бусад асуудлаар хэлэлцэнэ. Утас: 99736124

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.