Л.Оюун-Эрдэнэ: “60 тэрбум”-ын хэргийг ТЕГ шалгахгүй бол олон улсын шүүхэд хандана

Л.Оюун-Эрдэнэ: “60 тэрбум”-ын хэргийг ТЕГ шалгахгүй бол олон улсын шүүхэд хандана

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон түүнтэй сэтгэл нэгдсэн 25 гишүүн “60 тэрбум”-ын гэх тодотголтой авлига, албан тушаалын наймаалцлын хэргийг дахин шалгуулахаар болсон билээ. Тэгвэл өчигдөр Л.Оюун-Эрдэнэ гишүүн Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өгчээ. Энэ үеэр тэрбээр хэвлэлийнхэнд дараах мэдээллийг хийсэн юм.

Тэрбээр “93106060 гэсэн утсанд ирсэн болон бичгээр өмнө ирсэн бүх гомдлуудыг “voice record” буюу хоолойн бичлэгийн хамт АТГ-д хүлээлгэн өглөө. Мөн асуух тодруулах зүйл олон байлаа. Өмнө нь Авлигатай тэмцэх газарт хаагдчихсан байсан хэргүүд олны анхаарлын төвд орсноор дахин сэргэж байна. Тиймээс ажлын хэсгийг Тагнуулын ерөнхий газраас ахалж байна уу, Авлигатай тэмцэх газраас ахалж байна уу гэхэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Идэрцог дахин ахалж байгаа юм байна.

Үүнтэй би санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл “60 тэрбум”-ын асуудлыг эвлүүлэг хэмээн хаачихсан байтал дахиад шалгахдаа өмнө ажилласан хүмүүс нь дахиад ажиллана гэдэг байж болохгүй юм. Нэгэнт нэмэлт мэдээлэл байна хэмээн үзээд энэ хэргийг дахин шалгах гэж байгаа юм бол Тагнуулын ерөнхий газар ч юм уу эцэслэн шалгах нь зүйтэй. Тиймээс энэ талаарх хүсэлтээ Авлигатай тэмцэх газрын дарга болон Тагнуулыг ерөнхий газрын даргад бичгээр явуулна.

Ер нь хэд хэдэн байр суурийг илэрхийллээ. Нэгэнтээ М.Энхболд дарга харамсал илэрхийчихсэн учраас түүнээс дахин байцаалт авах нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн. Эвлүүлэг мөн биш гэдгийг эцэслэн тогтоогооч ээ. Хэрвээ Тагнуулын ерөнхий газар эцэслэн тогтоохгүй бол олон улсын шүүхэд хандах болно гэдэг байр сууриа ч илэрхийлсэн.

Нөгөө талаар 1750 төрийн албан хаагчаас мэдүүлэг авсан гэж байгаа. Тиймээс энэ хэргийг дахин нягтлахыг хүссэн. “Ер нь том далайцтай ажиллахаар төлөвлөж байгаа” гэдгээ ахлах мөрдөн байцаагч Энхтөр гэдэг хүн илэрхийллээ. Мэдээж хугацаа орно гэдгийг ч хэлсэн.

Гарын үсэг зурсан 26 гишүүн, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, гомдол гаргасан олон нийт анхааралтай ажиглах болно шүү. Та бүхэнд итгэж байна гэдгээ ч хэлсэн.

Энэ хэргийг дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг гэж хаасан энэ утгагүй байдлыг Нийслэлийн прокурор сэргээж, нягтлан шалгаж байгаа хувь хүний зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Эвлүүлэг мөн биш, авлига мөн биш гэдгийг ялгаж олон нийтийн эргэлзээг тайлах цаг болсон.

Ер дуулиантай байгаа хэргүүдийг олон нийтэд нээлттэй байлгаж байхыг ч хүслээ. Хувь хүнийхээ хувьд энэ хэргээс хоёр зүйлийг дүгнэлт хийн ойлгож авлаа. Мэдээлэгчийн буюу шүгэл үлээгчийн хувьд хүмүүст мэдүүлэг өгснийхөө төлөө хохирдог зүйл өмнө олон гарч байсан. Тодруулбал, мэдүүлэг өгснийхөө төлөө үнэн, худал мэдүүлэг өгсөн хэмээн асар их дарамт учруулдаг талаар утсанд мэдээлэл өгсөн хүмүүс хэлсэн байсан.

Намрын чуулган нээгдэнгүүт холбогдох гишүүдийн хувьд авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар ямар нэгэн мэдээлэл өгсөн гэрч, мөн шүгэл үлээж нийгэмд асуудлыг гарган тавьж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах тал дээр хуулийн төсөл санаачлах зайлшгүй шаардлага байгааг олж харлаа.

Мөн улс төрийн намуудын санхүүжилтын тухай хууль. Олон олон төрийн өндөрлөгүүдээс өөр өөр чиглэлээр ажилладаг хууль хяналтын бйагууллагууд, өөр өөр дүгнэлт гаргадаг, томилсон хүндээ үйлчилдэг энэ асуудал үндсэн хуулийн эрх мэдлийн салангид байдал асуудалтай болж байна гэж үзэж байгаа учраас цаашид үүнийг зөвхөн хувь хүнтй холбоотой асуудал биш бүрэн системийнх нь хувьд судлагдахууных нь хувьд авч үзэх зайлшгүй шаардлага байна гэж дүгнэлээ.

Энэ хэргийн ганц гэрч Доржзодов гэж хүн одоо хаагуур яваа юм бол. Та уулзав уу?

-Би уулзсан. Сая бас тэр талаараа байцаалтанд дурдлаа. Тэр хүн худал мэдүүлэг өгсөн үү, аль эсвэл хэлмэгдээд байна уу гэдгийг олж тогоох ёстой. Хэрвээ тэр хүний мэдүүлэг үнэн бол энэ хэргийг гаргаж тавьж, нийгэмд шүгэл үлээсэн гэдэг талаар нь өмнө нь энэ хүн дээр үүсч байсан хэргүүдийн дахин нягтлах ёстой. Хэрвээ эвлүүлэг гэж тогтоогдоод ор үндэсгүй худал мэдүүлэг гэж үзвэл үүнд бас хариуцлагын асуудал яригдах ёстой. Үүнийг эцэслэх тогтоохыг сая мэдүүлгийг үеэр хэллээ.

Өөр нэг зүйлийг бас илэрхийлэхийг хүсч байна. Авлигатай тэмцэх бодлого дээр ч юм уу,  гэнэт нэг хүнийг барьж аваад улс төрийн акц хийдэг. Тэр хүнээ 30 хоногийн дараа ч юм уу,  60 хоногийн дараа эргүүлээд тавиад явуулчихдаг. Саяхан болсон ерөнхий сайдуудын асуудал ч гэсэн. Үүнийг бас хойноос нь хөөцөлдөх ёстой. Хэрвээ үнэхээр буруутай зүйл хийгээд хүмүүс хоригдсон бол цаашаа хоригдоод ямар нэг байдлаар шүүхийн өмнө шийдэгдэх ёстой.

Харин огт буруугүй бол Авлигатай тэмцэх газраас гэмгүй иргэнийг бүтэн 60 хоногийн хугацаанд саатуулан хорьсон бол хүний эрхтэй холбоотой асуудал. Зандалчилж байгаа хэлбэр. Үүнийг хууль хяналтын байгууллага эргэн харахгүй бол одоо хүн барина гэдэг бол улстөрийн акц юм шиг болж. Авлигатай тэмцэх газрын мэдээлэл гэдэг бол улстөрийн парламент дотор явж байгаа мэдээлэл буюу улс төрийн өрөгтэйгөө нийцэж явдаг ийм байдал үүслээ. Өчигдөр Авлигатай тэмцэх газар сар тутмын мэдээллээ хийсэн. Гурван сайдтай холбоотой авлигын хэрэг үүссэн гэж яригдсан. Үнэхээр авлигын тогтоож байгаа бол сайн байна.

Гэхдээ өмнө нь гаргаж тавихгүй асан юм бэ гэсэн асуудал үүсч байна. Яг “60 тэрбум”-ын хэргийг илрүүлье гэж гарын үсэг зурсан гурван сайдын нэр байгаа юм. Тэгэхээр үүнийг улс төржүүлж байна гэсэн үзэхээс өөр аргагүйд хүрч байна. Ууль хяналтын байгууллага улстөрчдөд үйлчилдэг, улс төрийнхны гар хөл болдогь хэн нэгэн улс төрч мэдэгдэл хийчихээр хэргийг нээдэг,хэн нэгэн хүн утас цохихоор хэргийг хаадаг ийм байдлаар цаашаа явж болохгүй. Үндсэндээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд гурван засаглалын шүүхтэй холбоотой, хуультай холбоотой нь бүрэн нурж унасан гэдгийг хэлмээр байна. Системийнх нь хувьд харж, тогтолцооных нь хүрээнд засахын төлөө ажиллах болно.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.