Ш.Раднаасэд: АТГ-ын даргын асуудлыг чуулганаар шийдвэрлэнэ

Ш.Раднаасэд: АТГ-ын даргын асуудлыг чуулганаар шийдвэрлэнэ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11.00 цагаас товлогдсон ч ирц хүрээгүйн улмаас хойшилсон. Өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргыг солих эсэх асуудлыг хэлэлцэх байв. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргыг солих саналаа ХЗБХ-нд хүргүүлээд байгаа юм. 

Энэ талаар тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс тодруулахад, ХЗБХ ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг шийдэхгүй. Ээлжит бус чуулган зарлахдаа эхлэх болон дуусах хугацаа, хэлэлцэх асуудлыг урьдчилан товлодог. Түүнээс биш 26 гишүүн гарын үсэг зураад өглөө гээд зарлаад явчихаж болохгүй. Нэг хуулийг хэрэгжүүлж байна гээд нөгөө хуулийг зөрчиж болохгүй. Ээлжит бус чуулган зарлах эсэх нь УИХ-ын даргын бүрэн эрх. Харин АТГ-ын даргыг солих тухайд, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс АТГ-ын даргыг солих, өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын даргад тавьсан. Үүний дагуу УИХ-ын даргын зөвлөл хуралдаад энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд эрх зүйн үндэслэл байна гэвэл чуулганы нэгдсэн хуралдаанаар ярьж болох юм гэсэн шийдвэр гарсан. Тэр хүрээнд долоодугаар сарын 20-ноос хойш ХЗБХ хуралдах оролдлого хийж байна” гэх тайлбарыг өглөө. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.