С.Бямбацогт: Би сайд болохгүй

С.Бямбацогт: Би сайд болохгүй

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр үдээс хойш хуралдаж, ЗТХ-ийн дэд сайдад УБТЗ-ын орлогч Л.Халтарыг дэвшүүлэхээр хэлэлцсэн юм.

Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Харин ЗТХ-ийн сайдын томилгоог чуулганы үеэр Удирдах зөвлөлийг хуралдуулж, хэлэлцэхээр болсон хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Энэ үеэр сайдын сэнтийд нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар тайлбар өглөө.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Би сайд болохгүй. С.Бямбацогт сайд болчихвий гэж бодож байгаа хүмүүс тайван байж болно” гэлээ.

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Би салбарын сайдад нэрээ дэвшүүлэхгүй. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын мөрийн хөтөлбөрийг шат шатанд  хэрэгжүүлэх, намд хариуцлага ёсзүйг тогтоох, намаас сонгогдож томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага ёсзүйг сайжруулахаар олон зорилт тавин ажиллаж байна. Үүнийхээ үр дүнг үзэхийн төлөө ажиллана" гэлээ. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.