Н.Төгсцогт өмсгөлдөө Д.Банди багшийнхаа хөргийг заллаа

Н.Төгсцогт өмсгөлдөө Д.Банди багшийнхаа хөргийг заллаа

Сонирхогчдын боксоос мэргэжлийн бокс руу хөл төвиад гурван жил болж байгаа Н.Төгсцогт өнөөдөр ээлжит тоглолтоо хийнэ. Энэ хугацаанд есөн тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад зогсохгүй наймд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан түүний энэ удаагийн учраа тун ч чанга байх бололтой.

Тодруулбал, Оскар Эскандон. Тэрбээр 34 настай колумб боксчин бөгөөд 28 тулаан хийж, 25-д нь ялалт байгуулсан чамгүй хүчтэй өрсөлдөгч. Тэдний тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino-д болно.

Хүчтэй тулааны өмнө тэрбээр өмсгөлөө шинэчилжээ. Чамин хар өмсгөлдөө тэрбээр Д.Банди агсны хөргийг залсан нь анхаарал татлаа. Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ. Хүнд өвчний улмаас өнгөрсөн нэгдүгээр сард таалал төгссөн багшийнхаа дурсгалд зориулж Төгсөө хүндэтгэл үзүүлсэн нь  энэ ажээ.

Түүнийг амжилтын замд хөтөлсөн багшийнх нь зурагтай өмсгөл түүнд амжилт авчрах болтугай.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.