С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татна

С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татна

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад улсад суух Элчин сайд С.Баяр, Шведийн вант улсад суух Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татахаар боллоо. С.Баярын хувьд “Оюутолгой”-н гэрээ болон Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас түүнийг саатуулаад байгаа юм. Тиймээс өөрийн хүсэлтээр Элчин сайдын ажлаа өгчээ. Түүний оронд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад Элчин сайдаар Н.Тулгыг томилохоор болсон байна. Н.Тулга нь С.Баярыг томилогдохоос өмнө буюу 2013-2016 онд тус улсад суух бүрэн эрх Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Одоогоор Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн  орнуудын газрын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Мөн Шведийн ванд улсад суух Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Түүнийг гуравдугаар сарын 26-нд АТГ-т ирж байцаалт өгөх дуудах хуудас хүргүүлсний дагуу тэрээр ирж байцаалт өгөөд буцсан. Тэгвэл маргааш буюу дөрөвдүгээр сарын 27-ны Засгийн газрын ээлжит бус хуралаанаар түүнийг эгүүлэн татаж, оронд нь Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга О.Энхцэцэгийн томилохоор болжээ.

Маргааш болон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ийнхүү Элчин сайдуудын томилгооны асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэн УИХ-д өргөн барихаар зэхэж байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.